Танилцуулга

                                       

Тус цэцэрлэгийн эрхлэгчээр 1977-1978 онд Даваалхам, 1978-2003 онд Р.Дулмаа, 2003-2007 онд Б.Даваахорол, 2007-2010 онд Д.Эрдэнэчимэг, 2010-2012 онд Ө.Алдармаа нар тус тус ажилласан байна. 2013 оноос С.Эрдэнэ-Ундрах эрхлэгчтэй 28 багш ажилтантай, 6 бүлэгт 2-5 насны 320 хүүхдэд Сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Цэцэрлэгийн хамт олноос төрийн дээд шагналаар Ардын боловсролын тэргүүний ажилтан-6, Соёлын тэргүүний ажилтан-2, Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан-1, Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан-2 хүн шагнагдсан.

Хот дүүргийн аварга багшаар:

  1. 1983 онд багш Л.Янжиндолгор “Нийслэл, дүүргийн тэргүүний багшаар”
  2. 1984 онд багш Г.Гүндэгмаа “Нийслэлийн тэргүүний багшаар”
  3. 1994 онд багш Р.Цэцэгмаа “Дүүргийн манлай багшаар”
  4. 1995 онд багш Д.Нүрмаа “Дүүргийн манлай багшаар”
  5. 1999 онд Дуу хөгжимийн багш Х.Баяртуяа “Нийслэлийн тэргүүний багшаар”
  6. 2007 онд багш Б.Замбалгарав “Дүүргийн манлай багшаар”
  7. 2013 онд багш Д.Оюунцэцэг “Дүүргийн манлай багшаар” тус тус шалгарсан байна.

Хамт олны амжилт:

  • 1985 онд Нийслэлийн тэргүүний цэцэрлэг
  • 2009 онд ХУД-ийн “Дүүргийн тэргүүний цэцэрлэг”
  • 2009 онд “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг”-ээр шалгарсан.

Алсын хараа

Өөрийн орны уламжлал, онцлогт түшиглэн хүүхдийг бие, сэтгэлээр  эрүүл өсгөн бойжуулахад багш, эцэг эхийн хамтын үйл ажиллагааг нэмэгдүүлэн, хүүхдэд ээлтэй цэцэрлэг болох

Эрхэм зорилго

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багш, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах

Эрхэмлэх зарчим

  • Хайрлах
  • Хүндлэх
  • Дотно харилцаа-Эерэг уур амьсгал

Нийт багш нарын боловсролын зэрэг ахиж /магистр-2, бакалавр -6/ үүнээс 2 багш тэргүүлэх зэрэгтэй, 4 багш заах арга зүйч мэргэжлийн зэрэгтэй болсны дээр арга зүйч Л.Нямсүрэн Нийслэл, дүүргийн сургагч багшаар ажиллаж байна.

2013-2014 оны хичээлийн жилд БШУЯ-аас 2.000.000, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас 7.100.000,  цэцэрлэгийн эцэг эхээс нийт 18.940.605 төгрөг нийт 28.040.605 мянган төгрөгний хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна.

lamisil cream singapore lamisil cream reviews lamisil cream for ringworm
ataraxia read atarax precio
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 4
Өнөөдөр зочилсон 2183
Энэ 7 хоногт 115
Энэ сард 471
Нийт зочилсон 64759