"Гэр бүлийн нэг өдөр" үйл ажиллагаа явагдаж өнгөрлөө.

100_8020.JPG
100_7994.JPG
100_7997.JPG
100_8019.JPG
100_8061.JPG
100_7999.JPG
100_8002.JPG
100_8003.JPG
100_8006.JPG
100_8053.JPG
100_8041.JPG
100_8063.JPG
100_8069.JPG
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж 2015 оны 03-р сарын 04-нд "Гэр бүлийн нэг өдөр" сэдэвт үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд багш ажилчдын маань гэр бүлийн хүмүүс ирж эхнэрийнхээ ажлыг хамт хийлцэж, хүүхэд багачуудтай хамтдаа нэг өдрийг хөгжилдөж өнгөрүүллээ. Цэцэрлэгийн эрхлэгч багш ажилчдын гэр бүлийн хүмүүст цэцэрлэгийн үйл ажиллагааг танилцуулж, "Хүн байхын учир" сургалтыг явуулж, тэдэнтэй санал бодлоо солилцлоо. Гэр бүлийн хүмүүсийн ярианаас дурдвал: "цэцэрлэгийн багшийн ажил их хүнд хэцүү боловч хүүхдийн инээд хөөрийг хараад тэр их ядарсан байдал маань алга болчих юм.", "Зарим нэг хүүхдүүд хараад их гайхаж Өө эрэгтэй багш байдаг гэнээ хихихи гэж инээж байх нь тэдэнд их сонирхолтой байдаг шүү", "Их завгүй ажилтай, ажлаасаа орой тарж ирдэг гэдгийг нь мэддэг ч гэсэн энэ өдөр илүү их ойлгож мэдлээ" гэж халуун дотно ярилцаж суув. "Гэр бүлийн нэг өдөр" үйл ажиллагаанд ирсэн багш ажилчдын маань ар талыг сайн авч явдаг итгэлт сайхан хань нөхрүүдэд нь хамт олныхоо зүгээс маш их талархаж байгаагаа илэрхийлье. Хамт олныхоо гэр бүлд аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
lamisil cream singapore lamisil cream reviews lamisil cream for ringworm