Сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцах туршлага солилцох нээлттэй үйл ажиллагаа амжилттай боллоо.

100_8405.JPG
100_8408.JPG
100_8403.JPG
100_8409.JPG
100_8400.JPG
100_8411.JPG
100_8402.JPG
100_8407.JPG
       2015 оны 03-р сарын 30-ний өдөр ХУД-н Боловсролын хэлтсээс зохион байгуулсан СӨБ-н сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын үйл явцтай танилцах "Бидний хамтын ажиллагаа" нээлттэй үзүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд амжилттай явууллаа. Энэхүү арга хэмжээнд ХУД-н Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч Т.Чингүнжав, Д.Анхбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, НБГ-н сургалт арга зүйн хэлтсийн СӨБ хариуцсан мэргэжилтэн З.Болормаа, Б.Мөнхзаяа, нийслэлийн дүүргүүдийн СӨБ-ын мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нарын төлөөллөөс бүрдсэн нийт 182 хүн оролцлоо.  Тус үйл ажиллагаагаар СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг тайлагнах, тэргүүн туршлагаас хуваалцах үзэсгэлэн, хүүхэд бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааны явц, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тодорхойлох зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Хан-Уул дүүргийн зүгээс 2014 онд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийг баталж төр засгаас боловсролын талаар авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг дэмжин ажиллаж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг бүр коктейлын аппарат, вэб сайттай болсон бөгөөд одоо цэцэрлэг бүрийг камержуулах ажил явагдаж байна. Ингэснээр эцэг эх, асран хамгаалагч нарт үйл ажиллагаа улам нээлттэй болж байгаа юм.
                 ТАЛАРХАЛ
Дээрх нээлттэй үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажилласан ХУД-н БХ-н СӨБ хариуцсан мэргэжилтэн Ж.Шинэбаяр, төрийн ба төрийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нартаа 72 дугаар цэцэрлэгийн хамт олны өмнөөс баярласанаа илэрхийлж цаашдын ажилд нь амжилт бүхнийг хүсэн ерөөе.
lamisil cream singapore go lamisil cream for ringworm
cardura compendium cardura xl carduran